Үйлчилгээний нөхцөл & Мэдээлэл
ochloo.com-ийн үйл ажиллагаатай холбоотой албан ёсны мэдээллүүд
Бидний тухай
ochloo.com нь бүх насны хүмүүст зориулсан орчин үеийн, чанартай боловсрол олгох зорилготой цахим сургалтын платформ юм. Бид салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн бэлтгэсэн хичээлүүдийг хүргэж байна.
Бидний зорилго бол хүн бүрт хүртээмжтэй, ойлгомжтой, үр дүнтэй сургалтын орчинг бүрдүүлэх явдал юм.
Үйлчилгээний нөхцөл
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
- ochloo.com нь сурч боловсрох хүсэлтэй хэрэглэгчдэд цогц мэдлэг, ур чадварыг олгох контентуудыг хүргэх, төлбөр тооцоо болон системийн найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй платформ юм.
- Хэрэглэгч: Платформд байршуулсан контентийг хүлээн авч, ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээд.
- Контент: Онлайн сургалт, хөтөлбөр болон тэдгээрт хамаарах бүхий л материалууд.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч сайтад бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
ХОЁР. ПЛАТФОРМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Вэбсайт болон систем нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд засвар үйлчилгээний үед түр зогсох боломжтой.
- Хэрэглэгчийн санал гомдол, тусламж үйлчилгээг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэнэ.
- Техник, технологийн шинэчлэлт хийх үед урьдчилан мэдэгдэх бөгөөд хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг бүрэн хариуцна.
ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, чандлан хадгалах үүрэгтэй.
- Платформд байршсан контентыг хуулбарлах, тараахыг хатуу хориглоно.
- Хэрэглэгч зөвхөн 1 төхөөрөмжөөс хандах эрхтэй.
- Хууль бус, зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хаах эрхтэй.
- Нэг хэрэглэгчийн эрхийг олон хүн дундаа ашиглахыг хориглоно. Ийм зөрчил илэрвэл эрхийг цуцлах бөгөөд төлбөрийг буцаан олгохгүй.
ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭ & ХУГАЦАА
- Нэгж сургалт: Худалдан авалт хийснээс хойш 60 хоногийн хугацаанд үзэх эрхтэй.
- Багц сургалт: 6 сар эсвэл 1 жилийн хугацаатайгаар бүх контентыг үзэх эрх нээгдэнэ.
- Сургалтын эрхийн хугацаа дууссан тохиолдолд сунгах боломжгүй бөгөөд дахин худалдан авалт хийнэ.
- Нэг хэрэглэгч зөвхөн нэг утасны дугаараар бүртгүүлэх боломжтой.
ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО
- Төлбөрийг 100% төлсний дараа сургалт үзэх эрх нээгдэнэ.
- Дижитал бүтээгдэхүүн тул эрх нээгдсэний дараа төлбөрийг буцаан олгох боломжгүй.
- Төлбөрийг дансаар, картаар эсвэл QPay болон бусад цахим хэлбэрээр төлөх боломжтой.
Нууцлалын бодлого
Бид таны хувийн мэдээллийг (нэр, утасны дугаар, и-мэйл) зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана. Таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Таны оруулсан нууц үг шифрлэгдэн хадгалагддаг бөгөөд бид харах боломжгүй.
Зохиогчийн эрх
⚠️ Анхааруулга
Энэхүү платформ дээрх бүх хичээл, видео, материал нь ochloo.com-ийн оюуны өмч юм. Зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, олон нийтийн сүлжээнд байршуулахыг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.